Хоол биш амттан учир хэтрүүлж ихээр өгч болохгүй. 3н сараас доош гөлөг бол маш багаар өгнө. Хуурай сэрүүн нарны шууд тусгалгүй газар хадгална. Задалсны дараа зориулалтын уутны zip түгжээг сайтар хааж байх нь зүйтэй. Уутан дээр зөвхөн үйлдвэрлэсэн хугацаа байх бөгөөд түүнээс хойш 18 сар хадгална. Амттан дээрх нунтаг цагаан зүйл бол кальци болон уургийн агууламж бүхий нунтаг учир бүтээгдэхүүний чанартай огт холбоогүй. Удаан хадгалсны дараа өнгө нь илүү бараан болсон ч хадгалах хугацаа дуусаагүй дээр нь та зөв хадгалж чадсан бол та ямар ч эргэлзээгүй нохойдоо өгч болно. ISO22000 буюу хүнсний эрүүл аюулгүй байдлын чанарын шаардлага хангасан бөгөөд энэ нь уутан дээрээ байгаа. Ойролцоогоор өдөрт 1-5кг жинтэй нохойд 10-25гр, 5-10кг жинтэй нохойд 25-40гр, 10-25кг жинтэй нохойд 40-65гр, 25кг-аас дээш жинтэй нохойд 65-85гр-ийг өгөхөд хангалттай. Анх удаа өгөх үедээ дээрх хэмжээнээс ч хамаагүй багаар дасгаж өгөх нь зөв байдаг.
PocketZERO урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.